Өнөөдрийн арилжаагаар:
- Энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 252,201,524 төгрөгийн үнийн дүн бүхий 1,376,532 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
- Хөрөнгө оруулалтын 2 сангийн 3,611 ширхэг нэгж эрх 2,189,277 төгрөгөөр,
- Хөрөнгөөр баталгаажсан 14 ширхэг үнэт цаас 1,400,000 төгрөгөөр,
- Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 90 ширхэг үнэт цаас 9,000,000 төгрөгөөр,
- Багцын арилжаанд 600,000 ширхэг үнэт цаас 690,000,000 төгрөгөөр,
- “Энержи Ресурс” ХК-ийн 2 багц 12,800 тн баяжуулсан коксжих нүүрс 14,976,000 юань буюу 7,215,287,040 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
ТOП-20 индекс 1.02% хувиар өсч, 36,671.82 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,812,980,731,823 төгрөг боллоо.
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих