Компаний тухай

Бидний тухай

Гүүдсек Үнэт цаасны компанийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе.

Гүүдсек ҮЦК нь анх 2008 онд үүсгэн байгуулагдсан цагаас хойш үйл ажиллагаагаа өргөжүүлэн 2020 оны байдлаар хөдөө орон нутагт нийт 13 аймаг болон Улаанбаатар хотод төв салбартайгаар Монгол улсын газар нутгийн талаас илүүд Үнэт цаасны зах зээлийн бүх төрлийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

Бид үйлчилгээнийхээ тогтвортой байдлыг хангаж, хүртээмжийг нэмэгдүүлэн Монголын өргөн уудам нутагт тархан суурьшсан иргэд харилцагчдад Хөрөнгийн зах зээлийн үйлчилгээг ойртуулахаар зорилго тавин ажилласаар ирсэн.

Зорилгынхоо хүрээнд бидний хийсэн ажлуудаас цаг хугацааны дарааллаар товч дурдвал,

2008 он - Гурван хувь нийлүүлэгчтэйгээр үүсгэн байгуулагдаж Санхүүгийн зохицуулах хорооноос Брокер, Дилер, Хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан;

2009 – 2010 он - Монголын хөрөнгийн биржийн гишүүнээр элсэн орсон, Хөвсгөл, Завхан аймгийн иргэдэд үйлчилгээ үзүүлэх компаниар шалгаран нийт 40,000 гаран харилцагчийн Хөрөнгө оруулалтын эрхийг бичгийн мэдээллийг шилжүүлэн авснаас хойш өнөөг хүртэл тус аймгуудын нийт иргэдэд Үнэт цаасны зах зээлийн үйлчилгээг үзүүлж байна;

2011 – 2013 он - Давхардсан тоогоор нийт 70,000 гаруй харилцагчдад Хөрөнгө Оруулалтын Эрхийн Бичгийн хувьцаатай холбоотой мэдээлэл зөвлөгөө, “ЭТТ” ХК-ийн хувьцааны данс нээж бүртгэх, мэдээлэл түгээх үйлчилгээнүүдийг хүргэж ажилласан;

2016 он - Хувьцаа эзэмшигчийн тоо нэг болж, дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлэн Андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж авсан;

2019 он - Сэлэнгэ, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгуудад шинээр салбар нээн харилцагчдынхаа хүрээг тэлж, үйлчилгээндээ Цахим шийдэлийг нэвтрүүлэн иргэд харилцагчдад интернет орчноор дамжуулан орон зай харгалзахгүйгээр Брокерийн бүхий л төрлийн үйлчилгээг хүртэх боломж олгон ажиллаж байна.

2020 он - Орхон аймгийн Эрдэнэт хотод шинээр салбар нээн харилцагчдынхаа хүрээг тэлсэн. 2021 оны байдлаар 600 мянга гаруй харилцагчтай болж, харилцагчдынхаа 90 гаруй хувьд ЭТТ ногдол ашгийг олгуулсан байна.

Үйлчилгээ

Гүүдсек үнэт цаасны компани нь дараах үйлчилгээг үзүүлж байна.

Үнэт цаасны данс нээх үйлчилгээ

Та хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох, хувьцааны ногдол ашиг хүртэх зорилгоор Үнэт цаасны дансаа манай компанид онлайнаар эсвэл салбар дээр өөрийн биеэр ирж нээлгэх боломжтой.
Онлайнаар данс нээлгэх бол энд дарна уу.

 

Арилжааны зуучлал үйлчилгээ

Монголын Хөрөнгийн биржийн өдөр тутмын арилжаалагдаж буй нийт 200 гаруй Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах болон худалдах захиалгыг орон зайнаас үл хамаарч цахим үйлчилгээгээр дамжуулан өгөх боломжтой.

Үнэт цаасны дансаа хянах, удирдах

Өөрт урьдчилан олгогдсон нэвтрэх нэр, нууц үгийн дагуу нэвтэрч өөрийн данс дахь мөнгөн хөрөнгийг харилцах дансандаа олгуулах, эзэмшиж буй хувьцааны тоо ширхэгийг харах боломжтой.
 

 

Холбоо барих

Ажлын өдөр ажлын цагаар холбогдоно уу
Даваа - Баасан : 9:00 - 18:00

  • +976 (11) 331878
  • [email protected]
  • СБДүүрэг, Их Эзэн Чингис хааны талбай гудамж 8/1, Сити Тауэр 1803 тоот