Өнөөдрийн арилжаагаар:
- Энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 161,685,806 төгрөгийн үнийн дүн бүхий 411,410 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн хувьцааны ханш тогтвортой байна.
- Хөрөнгө оруулалтын 2 сангийн 21,794 ширхэг нэгж эрх 12,605,064 төгрөгөөр,
- Хөрөнгөөр баталгаажсан 310 ширхэг үнэт цаас 16,000,000 төгрөгөөр,
- Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 130 ширхэг үнэт цаас 13,000,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
ТOП-20 индекс -0.4% хувиар буурч, 36,750.13 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,979,479,844,226 төгрөг боллоо.
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих