Өнөөдрийн арилжаагаар:
- Энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 499,877,358 төгрөгийн үнийн дүн бүхий 1,581,980 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байна.
- Хөрөнгө оруулалтын 2 сангийн 50,979 ширхэг нэгж эрх 7,024,228 төгрөгөөр,
- "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 25 багц /160,000 тн/ дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 19,056,000 ам.доллар буюу 65,434,683,360 төгрөгөөр,
- "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 25 багц /160,000 тн/ 1/3 коксжих нүүрс 14,304,000 ам.доллар буюу 49,117,218,240 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
ТOП-20 индекс 0.69% хувиар өсч, 37,366.14 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,029,979,730,701 төгрөг боллоо.
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих