Мэдээ, мэдээлэл

ХААН БАНК ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛД АНХНЫ НОГООН БОНД ГАРГАХ ЗӨВШӨӨРЛӨӨ АВЛАА

“Хаан банк” ХХК-ийн хөтөлбөрийн хүрээнд нийтэд санал болгон гаргах

Төгрөгийн:

Хугацаа: 3 хүртэл жил,

Жилийн хүү: 13.8-14.8 хувь,

Нэгж бүрийн үнэ: 100,000.00 /нэг зуун мянган/ төгрөг

Тоо ширхэг: 170,000.00 /нэг зуун далан мянга/ хүртэл,

Ам.долларын:

Хугацаа: 3-5 хүртэл жил,

Жилийн хүү ам.доллар: "6 сарын CME term SOFR хүү + [3.40% - 3.85%]” хүүтэй /SOFR

-Secured Overnight Financing Rate /,

Нэгж бүрийн үнэ: 100.00 /нэг зуу/ ам.доллар

Тоо ширхэг: 250,000.00 /хоёр зуун тавин мянга/ хүртэл өрийн хэрэгслийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 6-р сарын 13-ны өдрийн ээлжит хуралдаанаар ХААН Банкны “Ногоон бонд хөтөлбөр”-ийг батлан Монголын хөрөнгийн зах зээлд анхны ногоон бонд гаргах зөвшөөрлийг ХААН Банканд олгож, үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэжээ.

Үнэт цаасны тухай хуулийн 10.1 дэх заалтад тусгасан хугацаанд багтан ХААН Банк анхдагч зах зээлд Ногоон бонд арилжих тов зарласнаар олон нийтэд санал болгох үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэх болно.

0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих