Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэгдсэн “ХасБанк” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023.05.29-06.05 ны өдрийг дуустал авч, арилжааны захиалга амжилттай зохион байгуулагдлаа.
Тус компани нийт хувьцааныхаа 5.0% буюу 52,700,000 ширхэг хувьцааг, нэг бүрийг нь 677 төгрөгөөр олон нийтэд тогтоосон үнийн аргаар санал болгож, нийт 35,677,900,000 төгрөг /стратегийн хөрөнгө оруулагчдаас 24.9 тэрбум , олон нийтээс 10.8 тэрбум/ татан төвлөрүүлэхээс 10,708 хувь хүн, аж ахуйн нэгжээс нийт 41,824,297,021 төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирүүлсэн нь татан төвлөрүүлэх дүнгээс 17.2 хувиар давсан үзүүлэлт боллоо.
Үнэт цаасны танилцуулгад тусгасан хуваарилалтын төлөвлөгөөний дагуу олон нийтээс ирүүлсэн захиалгын 1,580 ширхэг буюу 1,069,660 төгрөгийн үнийн дүн бүхий хувьцааны захиалгыг 100 хувь биелүүлж, үлдсэн үнийн дүнг 52.9 хувиар хувь тэнцүүлэн нийлүүлэхээр хуваарилалтыг хийсэн байна. Харилцагч таны хувь тэнцүүлэгдээд үлдсэн мөнгө номинал дансанд 2023 оны 6 сарын 9-ний өдөр байрших болно.
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих