Мэдээ, мэдээлэл

"Худалдаа Хөгжлийн Банк" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар

Худалдаа хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 45 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарласан байна.

Хурал болох газар: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамжинд байрлах Туушин зочид буудлын “Соёмбо” танхим.

Зайнаас: investor.tdbm.mn цахим хаягаар

Хурал болох өдөр, цаг : 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 10:00 цагт

Хуралд оролцох хэлбэр: Хосолсон /танхим болон зайнаас/

Хурлаар хэлэлцэх асуудал:

  • Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд танилцуулах асуудал:
  • Худалдаа, хөгжлийн банкны танилцуулга.
  • Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хэлэлцүүлэх асуудал:
  • Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоох тухай;
  • Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн дүрмийг батлах тухай;
  • Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай



Танхимаар оролцох: Хуралд танхимаар оролцох хувьцаа эзэмшигчид хурлын өдөр буюу 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 9:00- 9:30 цаг хүртэл бүртгэлээ хийлгэж, танхимд нэвтэрсэн байна. Хувьцаа эзэмшигч та investor.tdbm.mn цахим хаягаар урьдчилан бүртгүүлж QR код авч, тус QR кодыг шалгуулан хурлын танхимд дараалалгүй нэвтрэх боломжтой.

Цахимаар оролцох: Хуралд зайнаас оролцох хувьцаа эзэмшигчид 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 12:00 цаг хүртэл Худалдаа, хөгжлийн банкны investor.tdbm.mn цахим хуудсанд нийтлэгдсэн зааврын дагуу цахимаар бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулна.

Хувьцаа эзэмшигч Та “Худалдаа Хөгжлийн Банк” ХК-ийн http://tdbm.mn/ албан ёсны цахим хаягаар орж хурлын материалтай танилцах боломжтой.

0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих