“Эрдэнэс-Тавантолгой” ХК-аас цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийж байна. Тус компанийн захирал Б.Ганхуяг 2018 оны тайлангаа танилцуулж байна.
"Эрдэнэс-Тавантолгой" ХК түүхэндээ 45.8 сая тонн нүүрс олборлож, нийт хугацаанд 4.6 их наяд төгрөг буюу 2.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласнаас 2017, 2018 онуудад 3.1 их наяд төгрөг, үүнээс 2018 онд 1.99 их наяд төгрөгийн орлоготойгоор 2010 оноос хойш үүссэн гадаад, дотоод өр төлбөрийг бүрэн төлж дуусгалаа.
Зөвхөн 2018 онд улсын төсөвт 510 тэрбум төгрөг төвлөрүүлж, компанийн цэвэр ашгийг 335 тэрбум төгрөг байхаар төлөвлөснийг 720 тэрбум төгрөгт хүргэж төлөвлөгөөг 2.1 дахин давуулан биелүүллээ.
2016 оны нэгдүгээр улиралд "Чалко" компанид нэг тонн нүүрсийг 24.97 ам.доллар нийлүүлж байсан бол 2017 оны 1-р улиралд 59.33 ам.доллар, 2018 оны 2-р улиралд 61.0 ам.доллар, 2019 оны 1-р улирлаас 63.32 ам.доллар болгож нэмэгдүүлснээр үнийг 2 5 дахин өсгөсөн үзүүлэлт гаргалаа.
Дэлгэрэнгүйг энд дарна уу.
Эх сурвалж: IKON.MN
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих