Системийн нөлөө бүхий 5 банкуудаас хамгийн сүүлд IPO хийж байгаа ХасБанк-ны хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ.
“ХасБанк” ХХК нийт хувьцааныхаа 5.01% буюу 52,700,000 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож, нэгж хувьцааны үнийг 677 төгрөгөөр үнэлэн, нийт 35,677,900,000 төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.
Анхдагч зах зээлийн захиалга 2023 оны 5 сарын 29 -ний өдрөөс 6 сарын 05-ны 16:00 цаг хүртэл явагдана.
ХасБанкны хувьцааны дэлгэрэнгүй мэдээлэлтэй ХасБанкны https://ipo.xacbank.mn/ албан ёсны цахим хаягаар орж танилцах боломжтой.
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих