“Дархан зочид буудал” ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлалаа
“Дархан зочид буудал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэрээр тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдахаар боллоо. [1]
Хурал 2026 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14:00 цагт Улаанбаатар хотод болох бөгөөд хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2026 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөр тогтоосон байна.
Хурлын дэлгэрэнгүй мэдээлэл:
- Хурал зарлагч: “Дархан зочид буудал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл
- Хурлын төрөл: Ээлжит бус хурал
- Хэзээ: 2026 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14:00 цагт
- Хаана: УБ хот, Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Центр пойнт төв, “Бурхан халдун групп”-ын байранд
- Бүртгэлийн өдөр: 2026 оны 11 дүгээр сарын 23
Зохион байгуулалтын мэдээлэл:
- Хувьцаа эзэмшигчид хурлын баримт бичигтэй 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн өөрийн үйлчлүүлдэг брокер, дилерийн компаниар дамжуулан танилцах боломжтой.
- Хурлын тооллогын комиссын даргаар Т.Оюунцэцэг, гишүүдээр С.Мөнхдөш, Ю.Түвшинтөгс нар томилогдон ажиллаж байна.
Холбоо барих мэдээлэл:
- Хаяг: Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг
- Утас: 70372020, 88069534
- Цахим шуудан: [email protected]
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих