Мэдээ, мэдээлэл

"Тахько" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

" Тахько" ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарыг хүргүүлж байна. 



“Тахько” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаартай “Компанийн хэлбэрийг өөрчлөх тухай” тогтоолоор Тахько ХК-ийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгох талаарх Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 08-р сарын 13-ны бдрийн 310 тоот тогтоолоор компанийн хэлбэрийг өөрчлөхөөр шийдвэрлэсэн билээ.


Иймд Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2, 76 дугаар зүйлийн 76.1.2 дахь заалт, Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 130 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10:00 цагаас тус компанийн байр (Үйлдвэрлэл үйлчилгээний дүүрэг, 5 хороо, МАШ барилга буюу Анкор төвийн хурлын заал)-нд хуралдуулах ба тус хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар дор дурдсан асуудлыг хэлэлцэх асуудал:
Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах; Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг дуусгавар болгож, компанийн удирдлагын бүтцийг шинэчлэн тогтоох; Компанийн гүйцэтгэх захирлыг томилох; Компанийн үйл ажиллагааны чиглэлд өөрчлөлт оруулах;
Компанийн өөрчлөлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх.

 

Мөн “Тахько” ХК-ийн хувьцаа эзэмшигч та бүхэн хувьцаагаа эргүүлэн худалдаж авах эсвэл үлдэх хүсэлтийг тус компаниас цахим хэлбэрээр шаардах тохиолдолд Компанийн [email protected] цахим хаягт хүргүүлэх ба бичгээр шаардлага гаргахдаа Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Ж.Самбуугийн гудамж, Тахько (ХК) компанийн төв оффист хүргүүлэх бөгөөд хүсэлтэд дор дурдсан мэдээллийг заавал оруулсан байна. Үүнд:

•     Овог, нэр

•     Оршин суугаа газрын хаяг

•     Холбоо барих утасны дугаар /2-оос дээш/

•     Регистрийн дугаар болон Иргэний бүртгэлийн дугаар

•     Эргүүлэн худалдаж авах эсвэл үлдэхээр шаардаж буй хувьцааны тоо


Нэмэлт мэдээлэл авах бол

(976)99024269 дугаар болон “Таван богд ҮЦК” ХХК- /99089224/ тай холбоо барина уу.


“Тахько” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл

0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих