Говь ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2026 оны 9-р сарын 25-ны Баасан гараг, 10:00 цагт, AGM систем ( www.agm.mn )-ийг ашиглан цахим хэлбэрээр хуралдана.
Хэлэлцэх асуудал:
1. Компанийг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрээр үргэлжлүүлэх тухай хэлэлцэн батлах;
2. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох.
Иймд үнэт цаасны компаниудад хурлын хэлэлцэх асуудалтай холбоотой материал болон саналын хуудсыг цахимаар хүргүүлж байна.
Хавсралт:
Мөн урьдчилан санал өгөх хүсэлтэй хувьцаа эзэмшигчдийн саналын хуудсыг холбогдох баримт бичгийн хамт хүлээн авч, 2026 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл тооллогын комиссоор ажиллаж буй “БиДиСек ҮЦК” ХХК-д хүргүүлж өгнө үү. (Хувь хүн бол иргэний үнэмлэхийн хуулбар, хуулийн этгээд хувьцаа эзэмшигч бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг тус тус хавсаргана уу.)
Тооллогын комисс:
“БиДиСек ҮЦК” ХХК
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо,
Залуучуудын өргөн чөлөө 27/1
Утас: 7555-1919
Холбоо барих:
Говь ХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга
Утас: 9411-8277
И-мэйл: [email protected]
Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авах боломжтой:
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих