Мэдээ, мэдээлэл

"Багануур" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

“Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 22.1.1-д заасан үүргээ хэрэгжүүлэхээр Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 38 дугаар тогтоолоор баталсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны журам”-ын дагуу “ТАВИЛГА” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэн О.Батнаран нь сайн дурын үндсэн дээр “ТАВИЛГА” ХК-ийн бусад хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй хувьцааны хяналтын багцаас дээш хувийг буюу нийт гаргасан энгийн хувьцааг бүхэлд нь энгийн хувьцаа нэг бүрийг 142,000 төгрөгөөр худалдан авах саналыг 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 6 дугаар сарын 11-ний өдрийг дуустал 1 сарын хугацаанд хүчинтэй байхаар зарлаж байна.


Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22.9-д “Санал гаргагчийн хувьцаа худалдан авахаар санал болгох үнэ нь тухайн хувьцааны зах зээлийн үнээс доошгүй байна..." гэсэн заалтыг хэрэгжүүлэн зах зээлийн бодит ханшнаас дээш дүн болох 142,000 төгрөгөөр хувьцааг худалдан авахаар санал болгож байгаа болно.


Хувьцааг худалдан авах төлбөрийг гүйцэтгэх өдөр 2026.06.12

Хувьцаа худалдан авах саналыг хэрэгжүүлэхтэй холбоотой ажиллагааг Гүүдсек ҮЦК-н 70121878 утсанд холбогдон тодруулах боломжтой.

0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих