“БАГАНУУР” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН
ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
“Багануур” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 03-р сарын 17-ны өдрийн 04 тоот тогтоолын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлаж байна.
Компанийн оноосон нэр: “Багануур” ХК
Компанийн хаяг: Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 3-р хороо, Үйлдвэр хэсэг
Хурал болох огноо, байршил: 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 10:00 цагт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байр /хуучнаар Нийслэлийн засаг даргын тамгын газрын 1-р байр/, 107 тоот хурлын танхим
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2026 оны 04-р сарын 08-ны өдөр
Хурлаар хэлэлцэх асуудал:
1. Компанийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга;
2. Компанийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;
3. 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн үр дүн-Хөндлөнгийн аудитын дүгнэлт
4. Ногдол ашиг хуваарилах эсэх талаар Төлөөлөн удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийн танилцуулга;
5. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025-2026 оны үйл ажиллагааны тайлангийн танилцуулга;
6. Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох тухай;
7. Компанийн өрийг хувьцаагаар солих тухай;
8. Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай;
Хувьцаа эзэмшигч та 2026 оны 03 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд “Багануур” ХК-ийн төв оффис болон “Багануур” ХК-ийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газар, харьяа брокер, дилерийн компанид очиж хурлын материалтай танилцах боломжтой.
Хувьцаа эзэмшигчийн саналын хуудсыг хүлээн авах сүүлийн хугацаа 2026 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 17.00 цаг байна.
Холбоо барих утас: 99028967
И-мэйл хаяг: [email protected]
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих