Мэдээ, мэдээлэл

"Инновэйшн инвестмент" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

“Инновэйшн инвестмент” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2026 оны 04-р сарын 30-ны өдөр 15:00 цагт /https://agm.mn/ холбоосоор дамжуулан цахим хэлбэрээр зохион байгуулагдана.

 

Цахим хурал зохион байгуулах холбоос: https://agm.mn/

 

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр:

2026 оны 04-р сарын 10-ны өдөр

 

Хурлаар танилцах асуудлууд:

  1. Компанийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга
  2. Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах.

 

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

  1. Компанийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах.

 

Хуралд биечлэн оролцох боломжгүй хувьцаа эзэмшигчид урьдчилж саналаа өгөхдөө /https://agm.mn/ холбоосоор дамжуулан цахим хэлбэрээр болон өөрийн харилцдаг брокер дилерийн компаниар дамжуулан эсхүл Компанийн өөрийн байранд буюу Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, НМ төв, 8 давхар хаягт биеэр ирж цаасаар өгөх боломжтой. Урьдчилан санал авах сүүлчийн хугацааг 2026 оны 04 сарын 29-ний өдрийн 15:00 цагаар тасалбар болгоно.

 

Аж ахуй нэгжийг төлөөлөн итгэмжлэлээр хуралд оролцох хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл хурал зохион байгуулах комисстой урьдчилан холбогдон тодруулага, мэдээлэл авна уу.

 

Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хурал зохион байгуулах комиссын утсаар холбогдон авна уу.

 

Холбоо барих: 75551919, 99907664, 88004829

Мэйл хаяг: [email protected]

Хурлын материал

0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих