“Монгол Даатгал” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 12:00 цагт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сөүлийн гудамж-23, Түшиг төвийн 2 давхрын 211 тоот хурлын танхимд зохион байгуулагдах тул энэхүү мэдэгдэл болон хурлын материалыг хувьцаа эзэмшигчдэд хүргүүлж өгнө үү.
Хурлын мэдээлэл:
- Хурал хуралдах огноо, цаг: 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр, 12:00 цагт
- Бүртгэлийн өдөр: 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр
- Хурал зохион байгуулагдах газар: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сөүлийн гудамж-23, Түшиг төвийн 2 давхрын 211 тоот хурлын танхим
- Хурал зохион байгуулагдах хэлбэр: Танхимаар
Хурлаар хэлэлцэх асуудал:
- “Монгол Даатгал” ХК-ийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, тэдгээрийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах;
- “Монгол Даатгал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, мөн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох асуудлыг хэлэлцэж батлах;
- 2026 оны Төлөөлөн удирдах зөвлөлийн зардлын төсвийг батлах;
- “Монгол Даатгал” ХК-ийн компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж батлах.
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих