“Төрийн банк” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зарыг хүргүүлж байна.
Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулахаар заасны дагуу “Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаар тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн.
Иймд Санхүүгийн зохицуулах хорооны “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журам”-ын 3 дугаар зүйлийн 10 дахь заалтын дагуу холбогдох материалыг саналын хуудасны хамтаар цахим хэлбэрээр хүргүүлж байна.
Та бүхэн “Төрийн банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийг хурлын материалтай танилцах боломжоор хангаж ажиллахыг хүсье.
Жич:
1. Хувьцаа эзэмшигч саналаа цаасан хэлбэрээр урьдчилан өгөх тохиолдолд хавсралтаар хүргүүлж буй саналын хуудсыг хэвлэж ашиглана уу.
2. Хувьцаа эзэмшигч хуралд биечлэн оролцох боломжгүй, эсхүл саналаа урьдчилан өгөх тохиолдолд банкны цахим хуудас /www.statebank.mn/-аар дамжин “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал” хэсэгт нэвтрэн орж, зааврын дагуу 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд саналаа цахимаар өгнө үү.
Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах огноо, цаг: 2026.04.30-ны өдрийн 09 цаг
Бүртгэх өдөр: 2026.04.10
Хурал зохион байгуулагдах газар: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Махатма Гандийн гудамж 39, Корпорэйт конвеншн центр, “А” танхим
Хурал зохион байгуулагдах хэлбэр: Хосолсон
Хурлаар хэлэлцэх асуудал:
Танилцуулах асуудал
- “Төрийн банк” ХК-ийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга;
- “Төрийн банк” ХК-ийн 2024 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг хуваарилсан тухай танилцуулга;
- “Төрийн банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд 2025 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг хуваарилах тухай танилцуулга.
Хэлэлцэх асуудал
- “Төрийн банк” ХК-ийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг батлах тухай тогтоолын төсөл;
2. “Төрийн банк” ХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
3. “Төрийн банк” ХК-ийн Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох тухай.
Холбоо барих утас: 75071881
Цахим шуудан: [email protected]
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих