Мэдээ, мэдээлэл

"Ард Инвэстмент Групп" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

"Ард Инвестмент Групп" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зарыг хүргүүлж байна.


Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах огноо, цаг: 2026 оны 4 сарын 29-ний өдөр, 15:00 цаг 

Бүртгэх өдөр: 2026 оны 4 сарын 8-ны өдөр

Хурал зохион байгуулагдах газар: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 17-н давхар

Хурал зохион байгуулагдах хэлбэр: Биет болон цахим

Хурлаар хэлэлцэх асуудал:

1. Компанийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулах;

2. 2025 оны санхүүгийн тайланд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлтийг танилцуулах;

3. ТУЗ-ийн үйл ажиллагааны тайлан танилцуулах;

4. 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах (саналын хуудас);

5. Ногдол ашиг хуваарилах эсэх тухай ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах; 

6. Компанийн дүрмийн шинэчилсэн найруулга батлах (саналын хуудас);

7. ТУЗ-ийн 2026 оны төсвийг батлах тухай (саналын хуудас).

Холбоо барих утас: 77003322

Цахим шуудан: [email protected]

Хурлын материал

0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих