Мэдээ, мэдээлэл

"Үндэсний Хувьчлалын Сан" хамтын ХОС-ийн нэгж эрх эзэмшигчдийн анхааралд

"Үндэсний Хувьчлалын Сан" хамтын ХОС-ИЙН нэгж эрх эзэмшигчдийн ээлжит хурлын зарыг хүргүүлж байна.


Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах огноо, цаг: 2026 оны 4 сарын 28-ны өдрийн 15:00 цаг

Бүртгэх өдөр: 2026 оны 4 сарын 08-ны өдөр

Хурал зохион байгуулагдах газар: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэрийн 17 давхар

Хурал зохион байгуулагдах хэлбэр: цахим болон биет

Хурлаар хэлэлцэх асуудал: 

1. Ард Менежмент ХХК-ийн хөрөнгө итгэмжлэн удирдах үйлчилгээний жилийн тайлан;

2. 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах;

3. Кастодиан банкны хөрөнгө хадгалах үйлчилгээний жилийн тайлан;

4. 2025 оны санхүүгийн тайланд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлт;

5. “Үндэсний Хувьчлалын Сан” Хамтын ХОС ХХК-ийн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг батлах;

6. Ногдол ашиг хуваарилах эсэх тухай ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах;

7. ТУЗ-ийн 2026 оны зардлын төсвийг батлах тухай;

8. Кастодиан банк өөрчлөх шийдвэрийг батлах;

9. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох;

10. “Үндэсний Хувьчлалын Сан” Хамтын ХОС-ийн хөрөнгө оруулалтын бодлогод өөрчлөлт оруулах;

11. “Үндэсний Хувьчлалын Сан” Хамтын ХОС-ийн нэгж эрхийн танилцуулгад өөрчлөлт оруулах.

Холбоо барих утас: 99228288

Цахим шуудан: [email protected] 

[email protected]

Хурлын материал

0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих