Мэдээ, мэдээлэл

"Хүннү Менежмент" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

“Хүннү Менежмент” ХК (цаашид “Компани” гэх)-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2026 оны 4 сарын 24-ний өдөр зарласан тул эрхэм хувьцаа эзэмшигч та бүхнийг хуралдаа идэвхтэй оролцохыг хүсэж байна.  

ХУРАЛ ХУРАЛДУУЛАХ ГАЗАР: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн /1420/, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 17 дугаартай Блю Скай барилгын 9 давхарт.

ХУГАЦАА: 2026 оны 4 сарын 24-ний өдрийн 15:00 цагт

ХУВЬЦААТ КОМПАНИЙН ОНООСОН НЭР: “ХҮННҮ МЕНЕЖМЕНТ” ХК

ХУРЛЫН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

1. 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулах;

2. 2025 оны санхүүгийн тайланд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлтийг

танилцуулах;

3. Ногдол ашиг хуваарилах эсэх тухай ТУЗ-ийн тогтоолыг танилцуулах;

4. 2025 оны ТУЗ-ийн үйл ажиллагааны тайланг танилцуулах тухай;

5. ТУЗ-ийн 2026 оны зардлын төсөв батлах тухай

6. 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг

хэлэлцэн батлах;

7. ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг чөлөөлөх тухай;

8. ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг шинээр томилох тухай.

БҮРТГЭЛИЙН ӨДӨР: 2026 оны 4 сарын 02-ны өдөр.

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ТАНИЛЦАЖ БОЛОХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ:

1. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудас;

2. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын дэг;

3. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоолын төсөл, хавсралт;

4. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материал;

Хувьцаа эзэмшигч та ажлын өдрүүдэд 09:00–18:00 цагийн хооронд дараах мэдээллийн дагуу холбогдон хурлын материал, саналын хуудастай танилцаж, урьдчилан саналаа өгөх боломжтой.

- Имэйл хаяг: [email protected]

- Утас: 99079986


- Хувьцаа эзэмшигч нь өөрийн биеэр хуралд оролцох боломжгүй бол “Ард Секюритиз” ҮЦК ХХК-д очиж саналын хуудсаар урьдчилан саналаа өгөх эсхүл Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн /1420/, Энхтайвны өргөн чөлөө, гудамж, 17 дугаартай Блю Скай барилгын 9 давхар хаягаар Хүннү Менежмент ХК-д саналын хуудсыг шуудангаар явуулах боломжтой. Саналын хуудсыг хүлээн авах сүүлийн хугацаа 2026 оны 4 сарын 23-ны өдрийн 18:00 цаг байна.

Хурлын материал

0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих