“Хархорин” ХК нь 2026 оны 04-р сарын 25 өдөр 14.00 цагт Өвөрхангай аймаг, Хархорин сум, Эрдэнэтолгой баг, Усжуулах 00 хаягаар орших Компанийн өөрийн байрны хурлын танхимд Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хуралдуулна.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалт:
- Компанийн 2025 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтүүдийг хэлэлцэж батлах.
- Ногдол ашиг хуваарилахгүй тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан шийдвэрийг батлах.
- Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох.
“Хархорин” нээлттэй ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрх бүхий хувьцаа эзэмшигчид нь хурлаас гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй ажлын өдрүүдэд 9.00-13.00, 14.00-18.00 цагийн хооронд компани дээр хүрэлцэн ирж, эсхүл Хурал зохион байгуулах комисстой доорх утсаар холбогдож танилцах боломжтой.
Хурал зохион байгуулах комиссын утас: 99993800, 89066318
И-Мэйл: [email protected]
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих