Мэдээ, мэдээлэл

“ХААН Банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

ХААН Банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зарыг  хүргүүлж байна. 

 

Хурал хуралдах огноо: 2026 оны 4-р сарын 24-ний өдрийн 14:00 цаг /Хуралд танхимаар оролцох хувьцаа эзэмшигч хурал эхлэхээс 1 цагийн өмнө ирж бүртгэл хийлгэнэ/

 

Бүртгэх өдөр: 2026 оны 4-р сарын 02-ны өдөр

 

Хурал зохион байгуулагдах газар: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж-25, Сөүл оффисын 1 давхарт, ХААН Театр

 

Хурлын хэлбэр: Хосолсон /танхим болон зайнаас/

 

Хурлаар хэлэлцэх асуудал:

 

 

1.   Танилцуулах асуудал:


  • “ХААН Банк” ХК-ийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан;
  • “ХААН Банк” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилсан тухай тайлан;
  • “ХААН Банк” ХК-ийн 2025 оны чанаргүй активыг холбогдох эрсдэлийн сангаас хорогдуулсан тайлан;
  • “ХААН Банк” ХК-ийн 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн дүгнэлт;
  • “ХААН Банк” ХК-ийн ТУЗ-ийн 2025 оны ажлын тайлангийн танилцуулга;
  • “ХААН Банк” ХК-ийн ТУЗ-ийн 2026 оны зардлын төсвийн танилцуулга;
  • “ХААН Банк” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн тухай танилцуулга.

 

2.   Хэлэлцэн батлуулах асуудал:

  • “ХААН Банк” ХК-ийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлт;
  • “ХААН Банк” ХК-ийн ТУЗ-ийн 2026 оны зардлын төсөв;
  • “ХААН Банк” ХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг сонгон томилох.

 

 

Холбоо барих утас: 75153333-3221

Цахим шуудан: [email protected]

 

 Хурлын материал

 

“Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журам”-ын 2.7.3-д заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материал бэлэн болох эцсийн хугацаа нь 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор байх болно.

0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих