Мэдээ, мэдээлэл

“Ард Даатгал” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

Ард Даатгал ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зарыг хүргүүлж байна.

Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах огноо, цаг: 2026 оны 4 сарын 28-ны өдрийн 11:00 цагт

Бүртгэх өдөр: 2026 оны 4 сарын 6-ны өдөр

Хурал зохион байгуулагдах газар: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Бага тойруу 1, Амарын гудамж, Централ Тауэрийн 17 давхарт, Криптос танхим

Хурал зохион байгуулагдах хэлбэр: Хурал танхим болон Ард Апп-р зохион байгуулагдана

Хурлаар хэлэлцэх асуудал:

  • Компанийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулах
  • 2025 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт танилцуулах
  • 2025 оны ТУЗ-ийн үйл ажиллагааны тайлан танилцуулах
  • 2026 оны ТУЗ-ийн төсөв танилцуулах
  • Ногдол ашиг хуваарилах талаарх ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах
  • 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд өгсөн ТУЗ-ийн дүгнэлтийг танилцуулж батлуулах
  • ТУЗ-ийн гишүүдийг сонгох тухай
  • Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай
  • Хувьцаа халааслах тухай

Холбоо барих утас: 7720-0088

Цахим шуудан: www.aic.mn

ТУЗ-н тогтоол

Хурлын материал


0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих