Мэдээ, мэдээлэл

“Худалдаа хөгжлийн банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

"Худалдаа, хөгжлийн банк" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зарыг хүргэж байна.

 

Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах огноо, цаг: 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минутад

Бүртгэх өдөр: 2026 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр


Хурал зохион байгуулагдах газар: Худалдаа, хөгжлийн банкны боловсруулсан цахим хуудас болох investor.tdbm.mn-ээр дамжуулан цахимаар буюу зайны технологи ашиглан хуралдуулах


Хурал зохион байгуулагдах хэлбэр: Цахим


Хурлаар хэлэлцэх асуудал: 

  • Танилцуулах асуудал:
  • Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан;
  • Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн 2025 оны санхүүгийн тайлангийн талаарх аудитын байгууллагын дүгнэлт;
  • Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн шийдвэр.

 

  • Хэлэлцүүлэх асуудал:
  • Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах тухай;
  • Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай;
  • Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн зардлыг батлах тухай.

 

Хувьцаа эзэмшигчийн хурлын цахим програм Дан системээр баталгаажуулж нэвтрэхээр байгаа тул нэвтрэх боломжгүй Хувьцаа эзэмшигчдийн дараах мэдээллийг 2026.04.28-ны өдрийн 17 цагаас өмнө ирүүлж өгнө үү.

 

  • Овог, нэр;
  • Иргэний бүртгэлийн дугаар, гадаад иргэн бол Пасспортын дугаар /тухайн дугаарыг баталгаажуулах бичиг баримтын хуулбар/;
  • Цахим шуудангийн хаяг.
  •  

Холбоо барих утас: 11-328227

Цахим шуудан: [email protected]

Хурлын материал

Саналын хуудас

0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих