Мэдээ, мэдээлэл

“БиДиСЕК ҮЦК” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

“БиДиСЕК ҮЦК” ХК

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар

“БиДиСЕК ҮЦК” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2026 оны 04 сарын 29-ны өдөр 10:00 цагт http://agm.mn/ холбоосоор дамжуулан цахим хэлбэрээр зохион байгуулагдана.

 

Ээлжит хуралд оролцох, санал ѳгѳх эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн ѳдѳр нь 2026 оны 04-р сарын 02-ны ѳдѳр (“Бүртгэлийн ѳдѳр”) байна.

Хурлаар хэлэлцэх асуудал, түүнтэй холбогдох баримт бичгийг 2026 оны 3-р сарын 20-оос 2026 оны 04-р сарын 28-ыг хүртэл ажлын өдрүүдэд 0900-1700 цагийн хооронд “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн байранд ирж эсвэл харьяалагдах Үнэт Цаасны Компаниас авч танилцах боломжтой.

 

Хуралд оролцох боломжгүй хувьцаа эзэмшигчид саналаа бүртгэлтэй брокер, дилерийн компаниар дамжуулан эсвэл компанийн байранд биеэр ирж цаасаар өгөх боломжтой. Урьдчилан санал авах сүүлчийн хугацааг 2026 оны 04 сарын 28-ны өдрийн 15:00 цагаар тасалбар болгоно.

 

Аж ахуйн нэгжийг төлөөлөн хуралд оролцох хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл урьдчилан хурал зохион байгуулах комисстой холбогдон тодруулга, мэдээлэл авна уу.

 

Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хурал зохион байгуулах комиссын утсаар холбогдон авна уу.

 

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Залуучуудын Өргөн Чөлөө 27/1 “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн байр

Утас: 75551919, 99013089

Электрон шуудангийн хаяг: [email protected][email protected]

Хурлын материал

Саналын хуудас

0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих