Мэдээ, мэдээлэл

Ногдол ашгийн цуваа үргэлжилсээр...

Хувьцаат компаниудын ногдол ашгийн шийдвэрүүд үе шаттайгаар зарлагдсаар байна. Өнөөдрийн байдлаар нийт 35 хувьцаат компани ногдол ашиг тараахаар шийдвэрлэж, нийт 871.2 тэрбум төгрөгийн ашгийг хувьцаа эзэмшигчдэд хуваарилахаар байна.

Эдгээр компаниудаас 2024 оны цэвэр ашгаас тараасан ногдол ашигтай харьцуулахад хамгийн өндөр өсөлт болон бууралтыг үзүүлсэн компаниудыг онцлон танилцуулж байна.

Ногдол ашгийн өсөлтөөр Инновэйшн инвестмент ХК (QPAY) тэргүүлж байна. 2025 онд компани ногдол ашгаа 150%-иар өсгөж, 20₮-өөс 50₮ болж нэмэгдүүллээ. Энэхүү өсөлт нь хөрөнгө оруулагчдад 17.52%-ийн өгөөж авчирсан нь бусад ногдол ашиг тараахаар зарласан хувьцаат компаниудаас ч өгөөжийн хувьд өндөр үзүүлэлт юм. Ингэснээр QPAY нь энэ оны тэргүүлэгч компаниудын нэг болохыг тодотгож байна.

Энэ жилийн хувьд Таван Толгой ХК (TTL) 3138₮-ийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэж, өмнөх жилээс 54.9%-иар буурсан үзүүлэлт гарлаа. Энэхүү бууралтаас үүдэн ногдол ашгийн өгөөж мөн адил өмнөх оноос буурсан хэдий ч хөрөнгө оруулагчдын хувьд бусад хувьцаат компаниудтай өрсөлдөхүйц буюу 10.59%-ийн өгөөж үзүүлж байна.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж

Гүүдсек ҮЦК



0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих