“Мандал Даатгал” ХК-иас Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зохион байгуулахаар шийдвэрлэснийг мэдэгдэж байна.
Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах огноо: 2026 оны 03 сарын 28-ны өдрийн 12:00 цагаас
Бүртгэх өдөр: 2026 оны 03 сарын 02-ны өдөр
Хурал зохион байгуулагдах газар: “Мандал Даатгал” ХК-ийн албан ёсны фэйсбүүк (https://www.facebook.com/mandaldaatgal) хуудсаар дамжуулан цахимаар зохион байгуулна.
Хурлаар хэлэлцэх асуудал:
- Компанийн 2025 оны бизнесийн үйл ажиллагааны тайлан танилцуулах;
- Компанийн 2025 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлт танилцуулах;
- Компанийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах;
- Компанийн ногдол ашиг тараах эсэх талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гаргасан шийдвэр танилцуулах;
- ТУЗ-ийн ердийн 2 гишүүнийг томилох;
- Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны зардлын төсөв батлах;
Холбоо барих утас: 99034515
Цахим шуудан: [email protected]
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих