"Премиум Нэксус" ХК-ийн нэгдмэл сонирхол бүхий хувьцаа эзэмшигчид тус компанийн гаргасан нийт энгийн хувьцааны 75 хувь буюу түүнээс дээш хувийг эзэмших болсон тул Компанийн тухай хуулийн 53 болон 54 дүгээр зүйлийг үндэслэн бусад энгийн хувьцаа эзэмшигчид нь компаниас хувьцаа эргүүлэн худалдаж авахыг шаардах эрхийг хэрэгжүүлэх шийдвэрийг тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл гаргасан байна.
Хувьцаа худалдаж авах нэгж хувьцааны үнэ: 350 (гурван зуун тавь) төгрөг
Шаардах эрх үүссэн өдөр: 2025 оны 11-р сарын 07-ны өдөр
Хувьцаагаа эргүүлэн худалдах хүсэлтэй хувьцаа эзэмшигчдийн хүсэлтийг хүлээн авах хугацаа: 2025 оны 11-р сарын 10-ны өдрөөс 2025 оны 12-р сарын 23-ны өдрийг дуустал
Эргүүлэн худалдах хүсэлт гаргасан хувьцаа эзэмшигчдийн хувьцааны мөнгөн дүнг байршуулах хугацаа: 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал
"Премиум Коммерс" ХК-д уг хувьцааг худалдан авах зөвшөөрлийг олгосонтой холбогдуулан хувьцааг эргүүлэн худалдан авах ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд хувьцаа эзэмшигч та өөрийн эзэмшиж буй хувьцааг дээрх үнийн дүнгээр эргүүлэн худалдах хүсэлтэй бол өөрийн бичиг баримттайгаа манай салбарт ирж хүсэлтээ өгнө үү.
Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоолыг энд дарж үзнэ үү.
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих