Мэдээ, мэдээлэл

АПУ ХК нэгж хувьцаанд 65 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэв.

АПУ ХК нь 2020 оноос хойш хагас жил тутамд ногдол ашиг олгодог тогтсон бодлогоо энэ удаад ч баримталсан бөгөөд 2025 оны эхний хагас жилийн санхүүгийн үзүүлэлтүүдийг үндэслэн хувьцаа эзэмшигчдэдээ нийт 69.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараах шийдвэрийг гаргаад байна.

Тус компанийн эхний хагас жилийн санхүүгийн тайлангаас онцолбол:

  •  Тайлант хугацаанд компанийн нийт борлуулалтын орлого 652.5 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнө оны мөн үеийнхээс 3.1 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт бөгөөд энэ нь борлуулалтын орлого тогтвортой өсөлттэй байгааг илтгэж байна. Мөн үүнтэй уялдан нийт ашиг 322.3 тэрбум төгрөгт хүрч, өмнө оны мөн үеэс 9.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн.
  • Компанийн нийт хөрөнгийн хэмжээ өмнө оны мөн үетэй харьцуулахад 16.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гэсэн хэдий ч цэвэр ашиг 97.6 тэрбум төгрөгт хүрч, 9.5 хувиар буурсан байна. Энэ нь он гарснаас хойших валютын ханшийн огцом өсөлттэй холбоотойгоор ханшийн зөрүүний алдагдал нэмэгдсэнтэй шууд холбоотой гэж харагдаж байна.
  • Хэдийгээр цэвэр ашгийн хэмжээ буурсан үзүүлэлттэй байгаа ч компанийн зүгээс хувьцаа эзэмшигчдийн өгөөжийг хадгалах зорилгоор тайлант хугацааны цэвэр ашгийн 70.8 хувь болох 69.1 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн нь өмнө оны мөн үеийн ногдол ашиг болгон хуваарилсан 58.5 тэрбум төгрөгөөс 18 хувиар өссөн дүн болж байна.


Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж

0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих