Мэдээ, мэдээлэл

"Төрийн банк" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

“Төрийн банк” ХК-ийн ээлжит хурал 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 09:00 цагт  Корпорэйт конвеншн центрийн “Эвэнт холл” танхимд зохион байгуулагдана. Хурал нь танхим болон зайнаас гэсэн хосолсон хэлбэрээр явагдах бөгөөд хуралд танхимаароролцох хувьцаа эзэмшигч хурал эхлэхээс 1 цагийн өмнө ирж бүртгэлээ хийлгэнэ.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр:

2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр

Хувьцаа эзэмшигч Та 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд

10:00-17:00 цагийн хооронд өөрт тохиромжтой дараах газруудын аль нэгт эсхүл /https://www.statebank.mn/

цахим хуудсаар дамжуулан хурлын материалтай танилцах боломжтой.

Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани;

“Төрийн банк” ХК-ийн төв байр Монгол улс Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу 7/1.

Хуралд танхимаар оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч Та урьдчилан санал өгөх боломжтой бөгөөд

саналын хуудсыг бөглөн өөрийн үйлчлүүлдэг брокер дилерийн компаниар дамжуулан эсвэл Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо 7/1 хаягт байрлах “Төрийн банк” ХК-ийн Төв байр, орон нутаг дахь салбар нэгжүүдээр өгөх, эсхүл цахим хэлбэрээр Төрийн банкны цахим хуудас/https://www.statebank.mn/-аар

дамжуулан өгөх ба саналын хуудсыг авах сүүлийн хугацаа 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 15 цаг байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

https://www.statebank.mn/personal/news/34291

7507-1881

Саналын хуудас

0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих