Мэдээ, мэдээлэл

"ХасБанк" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах огноо, цаг: 2025 оны 04-р сарын 29-ний өдрийн 09:00 цагт

Бүртгэх өдөр: 2025 оны 04-р сарын 10-ны өдөр

Хурал зохион байгуулагдах газар: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж 19 хаягт байрлах Шангри-Ла зочид буудлын Их танхимд

Хурал зохион байгуулагдах хэлбэр: Танхим болон Цахим хосолсон

Хурлаар хэлэлцэх асуудал:


      Танилцуулах асуудал:

  1. ТУЗ-ийн хараат бус гишүүдийн тайлан. 
Шийдвэрлэх асуудал:
  1. ХасБанкны 2024 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх ТУЗ-өөс гаргасан дүгнэлтийг батлах тухай;
  2. ХасБанкны 2024 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-өөс гаргасан дүгнэлтийг батлах тухай;
  3. ХасБанкны 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай;
  4. ХасБанкны Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай:
  5. Засаглал, нэр дэвшүүлэх болон цалин урамшууллын хороог Нэр дэвшүүлэх хороо болон Засаглал, цалин урамшууллын хороо болгон өөрчлөн байгуулах;
  6. Ахмадын сангийн зохицуулалт нэмж тусгах;
  7. Нэгтгэх гэрээ болон Нэгтгэх нөхцөл, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
  8. ТУЗ-ийн 2025 оны төсвийг батлах тухай.

Холбоо барих утас: +(976)-8508-1888

Цахим шуудан: [email protected]


Жич: Урьдчилан санал авах эцсийн хугацаа болох 04-р сарын 27-ны өдөр нь амралтын өдөр (бүтэнсайн) таарч буй тул дараагийн ажлын өдөрт шилжүүлэн тооцох хугацаа тоолох зарчмын дагуу, 04-р сарын 28-ны өдрийн 16:00 цаг хүртэл ХасБанкны хувьцаа эзэмшигчдийн саналыг хүлээн авах байдлаар зохион байгуулна уу.

Хурлын материал

0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих