Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах огноо, цаг: 2025 оны 04 сарын 28-ны өдөр 11:00 цагт
Бүртгэх өдөр: 2025 оны 04 сарын 07-ны өдөр
Хурал зохион байгуулагдах газар: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан-овоо 3-р баг, “Тавантолгой” ХК-ийн байр, Хурлын танхим
Хурал зохион байгуулах хэлбэр: Танхим
Хурлаар хэлэлцэх асуудал:
- Тавантолгой ХК-ийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулах
- Тавантолгой ХК-ийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцсэн Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах
- Тавантолгой ХК-ийн 2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилсан тухай тайланг танилцуулах
- Тавантолгой ХК-ийн 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах эсэх тухай Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрийг танилцуулах
- Төлөөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны тайланг танилцуулах
- Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр сонгох тухай
- Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны төсвийг батлах тухай
Хувьцаа эзэмшигчид 2025 оны 04 сарын 25-ны өдрөөс өмнө ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд дараах сувгуудаар болон компанийн өөрийн цахим хуудсаар дамжуулан хурлын материалтай танилцах боломжтой.
- Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани
- “Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар, Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө-36, “Монгол Савхи” ХК-ийн байр, 602 тоот
- “Тавантолгой” ХК-ийн оффис, Хаяг: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан-овоо 3-р баг, Бор 2-р гудамж, 207 тоотод байрлах байранд ирж хурал зохион байгуулах комиссын гишүүдэд мэдэгдэн хурлын баримт бичигтэй танилцах боломжтой.
Хуралд биечлэн оролцох боломжгүй хувьцаа эзэмшигчдийг санал өгөх боломжоор хангах зорилгоор 2025 оны 04 сарын 25-ны өдрийн 16:00 цаг хүртэл доорх сувгуудаар дамжуулан урьдчилсан саналын хуудсыг хүлээн авна. Үүнд:
- Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани
- “Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар, Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө-36, “Монгол Савхи” ХК-ийн байр, 602 тоот
- “Тавантолгой” ХК-ийн оффис, Хаяг: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан-овоо 3-р баг, Бор 2-р гудамж, 207 тоот
Холбоо барих: 99010179, 88084783
И-мэйл хаяг: [email protected]
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих