"ЭМ ЭН ДИ" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2025 оны 4-р сарын 25-ны өдрийн 11:00 цагт Хан-Уул дүүрэг 15-р хороо, Стадион оргил /17010/ Чингисийн өргөн чөлөө гудамж Кэй би тауэр 2 давхарт 203 тоотын хурлын танхимд болох тул Эрхэм хүндэт хувьцаа эзэмшигчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр:
2025 оны 4-р сарын 7-ны өдөр
Хурлаар хэлэлцэх асуудлууд:
Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр баталсугай. Үүнд:
- Компанийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд өгөх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах,
- Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн батлах,
- Компанийн ногдол ашиг тараахгүй байх ТУЗ-ийн гаргасан тогтоолыг танилцуулах,
- ТУЗ-ийн бүрэн эрхий бүрэн бүрэлдэхүүнээр нь дуусгавар болгож, ТУЗ-ийн гишүүдийг кумулятив аргаар сонгох тухай,
- ТУЗ-ийн гишүүдийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох тухай
Эрхэм хувьцаа эзэмшигч та бүхэн хурлын материалтай Хан-Уул дүүрэг 15-р хороо, Стадион оргил /17010/ Чингисийн өргөн чөлөө гудамж Кэй би тауэр 2 давхарт 203 тоотод ирж танилцах боломжтой бөгөөд хавсралтаар мөн оруулсан болно.
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих