Мэдээ, мэдээлэл

"Өндөрхаан" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

ӨНДӨРХААН ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД


“Өндөрхаан” ХК (цаашид “Компани” гэх)-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зарласан тул эрхэм хувьцаа эзэмшигч та бүхнийг хуралдаа идэвхтэй оролцохыг хүсэж байна. 

ХУРАЛ ХУРАЛДУУЛАХ ГАЗАР: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай-2, Сентрал Тауэр, 17 давхарт.

ХУГАЦАА: 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагт

ХУВЬЦААТ КОМПАНИЙН ОНООСОН НЭР: “ӨНДӨРХААН” ХК

ХУРЛЫН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ: 


1.  2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулах;

2.  2024 оны санхүүгийн тайланд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлтийг танилцуулах;

3.  2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах;

4.  2024 оны ТУЗ-ийн үйл ажиллагааны тайланг танилцуулах тухай;

5.  Ногдол ашиг хуваарилах эсэх тухай ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах;

6.  ТУЗ-ийн 2025 оны зардлын төсөв батлах тухай;

7.  Компанийн зарласан энгийн хувьцааны тоог нэмэгдүүлэх тухай;

8.  Компанийн өрийг хувьцаагаар солихоор шийдвэрлэж, хаалттай хүрээнд нэмж энгийн хувьцаа гаргах тухай;

9.  Сонирхлын зөрчилтэй болон их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрөл олгох тухай;

10. Компанийн өрийг хувьцаагаар солихтой холбогдуулан хаалттай хүрээнд нэмж гаргаж буй энгийн хувьцаанаас тэргүүн ээлжид худалдан авах эрхийг эдлүүлэх эсэх тухай;

11. Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах.


БҮРТГЭЛИЙН ӨДӨР: 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр.

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ТАНИЛЦАЖ БОЛОХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ:


1.  Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудас;

2.  Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын дэг;

3.  Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоолын төсөл, хавсралт;

4.  Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материал;


Хувьцаа эзэмшигч та ажлын өдрүүдэд 09:00–18:00 цагийн хооронд дараах мэдээллийн дагуу холбогдон хурлын материал, саналын хуудастай танилцаж, урьдчилан саналаа өгөх боломжтой.


●   Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай-2, Сентрал Таур, 17 давхарт.

●   Имэйл хаяг: [email protected]

●   Утас: 77003322

●    Хувьцаа эзэмшигч нь өөрийн биеэр хуралд оролцох боломжгүй бол “Ард Секюритиз” ҮЦК ХХК-д очиж саналын хуудсаар урьдчилан саналаа өгөх эсхүл Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай-2, Сентрал Таур, 17 давхар хаягаар Өндөрхаан ХК-д саналын хуудсыг шуудангаар явуулах боломжтой. Саналын хуудсыг хүлээн авах сүүлийн хугацаа 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 18:00 цаг байна.


Хурлын материал

0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих