Мэдээ, мэдээлэл

"Хөвсгөл" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд


ХӨВСГӨЛ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД


“Хөвсгөл” ХК (цаашид “Компани” гэх)-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зарласан тул эрхэм хувьцаа эзэмшигч та бүхнийг хуралдаа идэвхтэй оролцохыг хүсэж байна. 

ХУРАЛ ХУРАЛДУУЛАХ ГАЗАР: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай-2, Сентрал Тауэр, 17 давхарт.

ХУГАЦАА:  2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 15:00 цагт

ХУВЬЦААТ КОМПАНИЙН ОНООСОН НЭР: “ХӨВСГӨЛ” ХК

ХУРЛЫН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ: 

  1. 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулах;
  2. 2024 оны санхүүгийн тайланд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлтийг танилцуулах;
  3. 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах;
  4. 2024 оны ТУЗ-ийн үйл ажиллагааны тайланг танилцуулах тухай;
  5. Ногдол ашиг хуваарилах эсэх тухай ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах;
  6. ТУЗ-ийн 2025 оны зардлын төсөв батлах тухай;
  7. ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх;
  8. ТУЗ-ийн гишүүдийг томилох.

БҮРТГЭЛИЙН ӨДӨР: 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр.

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ТАНИЛЦАЖ БОЛОХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ:

  1. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудас;
  2. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын дэг;
  3. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоолын төсөл, хавсралт;
  4. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материал;

Хувьцаа эзэмшигч та ажлын өдрүүдэд 09:00–18:00 цагийн хооронд дараах мэдээллийн дагуу холбогдон хурлын материал, саналын хуудастай танилцаж, урьдчилан саналаа өгөх боломжтой.

  • Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай-2, Сентрал Таур, 17 давхарт.
  • Имэйл хаяг: [email protected]
  • Утас: 77003322
  • Хувьцаа эзэмшигч нь өөрийн биеэр хуралд оролцох боломжгүй бол “Ард Секюритиз” ҮЦК ХХК-д очиж саналын хуудсаар урьдчилан саналаа өгөх эсхүл Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай-2, Сентрал Таур, 17 давхар хаягаар Хөвсгөл ХК-д саналын хуудсыг шуудангаар явуулах боломжтой. Саналын хуудсыг хүлээн авах сүүлийн хугацаа 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 18:00 цаг байна.

Хурлын материал

0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих