Мэдээ, мэдээлэл

"ХААН банк" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

Хурал хуралдах огноо: 2025 оны 4-р сарын 24-ний өдрийн 14:00 цаг /Хуралд танхимаар оролцох хувьцаа эзэмшигч хурал эхлэхээс 1 цагийн өмнө ирж бүртгэл хийлгэнэ/

Бүртгэх өдөр: 2025 оны 4-р сарын 04-ний өдөр

Хурал зохион байгуулагдах газар: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж-25, Сөүл оффисын 1 давхарт, ХААН Театр

Хурлын хэлбэр: Хосолсон /танхим болон зайнаас/

Хурлаар хэлэлцэх асуудал:


Танилцах асуудал:

  • “ХААН Банк” ХК-ийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга;
  • “ХААН Банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах тухай танилцуулга;
  • 2024 оны чанаргүй активыг холбогдох эрсдэлийн сангаас хорогдуулсан тайлангийн танилцуулга;
  • “Прайсуотерхаускуперс Аудит” ХХК-ийн Банкны 2024 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн дүгнэлтийн танилцуулга.

Хэлэлцэх асуудал:

  • “ХААН Банк” ХК-ийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах;
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны ажлын тайлангийн танилцуулга, 2025 оны зардлын төсвийг хэлэлцэж батлах;
  • “ХААН Банк ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах шинэчилсэн төлөвлөгөө”-ний төслийг хэлэлцэж батлах.

Холбоо барих утас: 75153333-3221; 86588877; 99007781

Цахим шуудан: [email protected]

Хурлын материал

0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих