Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах огноо, цаг: 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 09 цаг 00 минутад
Бүртгэх өдөр: 2025 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр
Хурал зохион байгуулагдах газар: Худалдаа, хөгжлийн банкны боловсруулсан цахим хуудас болох investor.tdbm.mn-ээр дамжуулан цахим болон зайны технологи ашиглан хуралдуулах.
Хурал зохион байгуулагдах хэлбэр: Цахим
Хурлаар хэлэлцэх асуудал:
Танилцуулах асуудал:
- Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн 2024 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлан;
- Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн 2024 оны санхүүгийн тайлангийн талаарх аудитын байгууллагын дүгнэлт;
- Ногдол ашиг хуваарилах тухайн ТУЗ-ийн шийдвэр.
Хэлэлцүүлэх асуудал:
- Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах тухай;
- Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай;
- Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн зардлыг батлах тухай.
Холбоо барих утас: 11-328227
Цахим шуудан: [email protected]
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих