Говь ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2025.04.25-ны Баасан гараг, 14:00 цагт, ХААН театрт (Хүүхдийн 100-д байрлах Хаан банкны Сөүл оффисын 1 давхар) танхимын хэлбэрээр хуралдахаар болсон.
Иймд үнэт цаасны компаниудад хурлын хэлэлцэх асуудалтай холбоотой материал болон саналын хуудсыг цахимаар хүргэж байна.
Хавсралт:
· Говь ХК-ийн 2025 оны ХЭХ-ын материал
· Санал авах хуудас
Та бүхэн манай компанийн хувьцаа эзэмшигч нарт шаардлагатай үед мэдээллийг дамжуулж өгч, хамтран ажиллахыг хүсэж байна.
Саналын хуудсаар урьдчилан санал өгөх хувьцаа эзэмшигч байвал саналыг нь аван бидэнд и-мэйлээр 2025.04.22-ны дотор ирүүлж өгнө үү.
Хурал зохион байгуулах комисс: ТУЗ-ийн ажлын алба
Утас: 9411-8277, 9499-5750
И-Мэйл: [email protected]
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс авах боломжтой.
https://info.gobi.mn/attention
Асууж тодруулах зүйл байвал нээлттэй хандана уу.
Баярлалаа.
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих