Мэдээ, мэдээлэл

"Голомт Банк" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

Танд энэ өдрийн мэнд хүргэе,

 

Голомт банк ХК нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2025 оны 4 сарын 17-ний өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн билээ. Бид хувьцаа эзэмшигчдэдээ мэдээллийг тэгш, хүртээмжтэй хүргэх тал дээр анхаарч бүх ҮЦК-иутай холбогдож, хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралтай холбоотой мэдээллүүдийг хавсралтаар хүргүүлж байна.Үүнд:

 

  1. ХЭХ зарлан хуралдуулах тухай ТУЗ-ийн хурлын тогтоол
  2. ХЭХ-ийн саналын хуудас
  3. ХЭХ-д оролцох итгэмжлэлийн загвар
  4. Системд нэвтрэх заавар
  5. Санал өгөх заавар

 

Бид ээлжит хурлын материал, болон санал өгөх, системд нэвтрэх зааврыг олон нийтэд 2025 оны 3 сарын 12-ний өдрөөс нээлттэй болгосон бөгөөд та бүхнийг өөрсдийн харилцагчдад шаардлагатай мэдээллүүдийг хүргэж, бидний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна.

 

Мөн бидний зүгээс 20,600 гаруй хувьцаа эзэмшигч нартаа хүрч ажиллах үүднээс бүхий л нөөц боломжоо ашиглаж байгаа ба тусгайлсан цахим хуудас хөгжүүлж, [email protected] и-мэйл хаягаар санал хүсэлтийг нээлттэй хүлээн авч байна.

 

Голомт банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын системд ЭНД дарж танилцана уу.

 

Та бүхэн өөрсдийн байгууллага дээр хувьцаатай бол бидэнд хавсралтаар оруулсан итгэмжлэлийн загвар дээр төлөөлөн оролцуулах хүний мэдээллийг бөглөн ирүүлж өгнө үү.

 

Бидний ажлыг дэмжиж ажиллаж байгаа та бүхэнд баярлалаа.

 

Бид хувьцаа эзэмшигчдийн хурлын талаарх товчхон мэдээлэл олгох үүднээс 2025 оны 03 сарын 21-ний өдөр 14 цагт онлайн хурал хийх хүсэлтэй байгаа тул та бүхэн идэвхтэй оролцон мэдээлэл авна гэдэгт итгэлтэй байна.

Join Zoom Meeting

https://us05web.zoom.us/j/8134722288?pwd=fdXyx017Is0WDVRnwPN8FiGQfRB1hS.1&omn=81790367803

Meeting ID: 813 472 2288

Passcode: HuJ6nQ


Холбогдох материалууд

  1. ТУЗ-шийдвэр+саналын хуудас
  2. ХЭХ-д оролцох итгэмжлэлийн загвар
  3. Системд нэвтрэх заавар
  4. Санал өгөх заавар

0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих