Мэдээ, мэдээлэл

ХАРИЛЦАГЧДЫН АНХААРАЛД

Хэрэв та улс төрд нөлөө бүхий этгээд, түүний хамаарал бүхий этгээд бол холбогдох хуульд заасны дагуу Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хувьцааны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцон хувьцаа эзэмшигч болох боломжгүйг анхаарна уу.


ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ ХУУЛЬ

56 дугаар зүйл. Төрийн өмчлөлийн хувьцаа, ногдол хувийг хувьчлах, бусад этгээдийн өмчлөлд шилжүүлэх


5.Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт энэ хуульд заасны дагуу нээлттэй хувьцаат компани болсон төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.29-д заасан нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно.

6.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.5-д заасан улс төрд нөлөө бүхий этгээд, түүний хамаарал бүхий этгээд биржээр арилжаалах төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг эзэмшихийг хориглоно.

0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих