Мэдээ, мэдээлэл

Богд банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

Богд банк ХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр компанийг хаалттай хувьцаат компани болгохоор шийдвэрлэсэн бөгөөд холбогдох зөвшөөрлүүд гарсан тул Богд банк ХК-ийн МХБ-ын бүртгэлээс хасагдах ажиллагаа хийгдэж байна.

 

Компанийн тухай хуулийн дагуу хувьцаа эзэмшигчид өөрийн эзэмшиж буй хувьцаагаа компанид нэгж хувьцааг 150 төгрөгөөр эргүүлэн худалдах эрхтэй бөгөөд 2025 оны 03 дугаар 21-ний өдрийг хүртэл өөрийн харилцдаг БДК-д хувьцаагаа эргүүлэн худалдах хүсэлтээ өгөх эрхтэй юм. Тус хугацаанд хүсэлт гаргаагүй хувьцаа эзэмшигчид цаашдаа Богд банк хаалттай хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч хэвээр үлдэх бөгөөд компанид хувьцаагаа буцаан худалдах боломжгүй болох юм.

Хувьцаагаа эргүүлэн татах хүсэлтэй хувьцаа эзэмшигчид 2025оны 03-р сарын 21-ний өдрийн 16:00 цаг хүртэл дараах бүрдүүлбэрийг [email protected] цахим хаягт хүргүүлнэ үү.

Бүрдүүлэх бичиг баримт:

Хувьцаа эзэмшигч нь иргэн бол:

  1. Хувьцаагаа эргүүлэн худалдах хүсэлтийн маягт
  2. Иргэний үнэмлэхний хуулбар, эсвэл и-монголиа лавлагаа;

Хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд бол:

  1. Хувьцаагаа эргүүлэн худалдах хүсэлтийн маягт
  2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Гйцэтгэх захирлаас өөр этгээд төлөөлөх тохиолдолд эрх олгосон итгэмжлэл;

    

  Хувьцаагаа эргүүлэн худалдах хүсэлтийн маягт татах:

Иргэн бол ЭНД дарна уу

Хуулийн этгээл бол ЭНД дарна уу

0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих