Мэдээ, мэдээлэл

"Сүү" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

“Сүү” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 03 сарын 06-ны өдрийн №09 дүгээр тогтоолоор Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн.

 

“Сүү” ХК-ийн “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал”-ыг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15:00 цагт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Самбуугийн гудамж-24 хаягт орших, “Холидэй Инн” зочид буудлын хурлын танхимд танхимаар зохион байгуулж, хуралдуулна.

 

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар дор дурдсан асуудлыг хэлэлцүүлнэ. Үүнд:

Ø  Компанийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд өгөх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай асуудал,

Ø  Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал,

Ø  ТУЗ-ийн бүрэн эрхийг бүрэн бүрэлдэхүүнээр нь дуусгавар болгож, ТУЗ-ийн гишүүдийг кумулятив аргаар сонгох тухай асуудал,

Ø  ТУЗ-ийн гишүүдийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох тухай асуудал,

Ø  “Сүү” ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн ногдол ашиг тараалтын тайлан болон 2024 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас ногдол ашиг тараах талаар Хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл хүргэх,


Хурлын материал

0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих