Мэдээ, мэдээлэл

"Булигаар" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

 “Булигаар” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 13:00 цагт “Булигаар” ХК-ийн байранд болох тул хувьцаа эзэмшигчдийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр: 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр.

ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД:

  1. Компанийн 2024 оны үйл ажиллагаа болон санхүүгийн үр дүнгийн тайланг танилцуулах;
  2. Компанийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөл (цаашид “ТУЗ” гэх)-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах;
  3. 2024 оны ногдол ашиг тараах эсэх тухай ТУЗ-ийн тогтоолыг танилцуулах;
  4. Компанийн 2024 оны санхүүгийн тайлан, түүнд хийсэн хараат бус аудитын дүгнэлтийг танилцуулах;
  5. Компанийн 2025 оны бизнес төлөвлөгөөг танилцуулах;
  6. Компанийн ТУЗ-ийн цалин урамшуулал, зардлын төсөв батлах;
  7. Компанийн ТУЗ-ийн гишүүдийг сонгох;

Хавсралтаар илгээсэн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудал, гаргах шийдвэрийн төсөл, түүнтэй холбоотой материалтай танилцана уу. Энэхүү мэйлийг тус компанийн хувьцаа эзэмшигчдэд дамжуулан өгч, хурлын материалтай танилцах боломжоор хангаж өгнө үү.

Холбоо барих утас: 99190037, 99050358, 88862344

И-мэйл хаяг: info@buligaar.com

“Булигаар” ХК-ийн албан ёсны хаяг, байршил: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20-р хороо, Арьс ширний үйлдвэрийн хашаа, өөрийн байр.

Хурлын материал

0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих