“Газар шим үйлдвэр” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (“Хурал”)-ыг 2025 оны 04 дүгээр сарын 19-ны (Бямба гараг) өдрийн 11.00 цагт Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Сүхбаатарын талбай 17, Галлери Улаанбаатар
төвийн 3 давхарт Sky ballroom танхимд болон gazarshim.mn сайтаар дамжуулан цахимаар хуралдуулахаар шийдвэрлэсэн тул хувьцаа эзэмшигчид та бүхнийг хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Компанийн оноосон нэр: “Газар шим үйлдвэр” ХК
Бүртгэлийн өдөр: 2025 оны 03 дугаар сарын 10-ны
Хуралдах огноо: 2025 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 11.00 цагт Хурлаар хэлэлцэх асуудалтай холбоотой танилцуулга, бичиг баримттай gazarshim.mn цахим хуудас болон дараах хаягаар очиж танилцана уу.
“Газар шим үйлдвэр” ХК-ийн байранд (Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, 66/1 66/2 тоот) Новел Инвестмент ҮЦК-н байранд (Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо Их тойруу 49 Өег тулга 201 тоот)
Хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт
- Хурлын дэг
- Компанийн 2024 оны санхүүгийн хураангуй тайлан, аудитын дүгнэлт
- Компанийн 2024 оны үйл ажиллагааны тайлан
- Компанийн 2024 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлт
- Компанийн ТУЗ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайлан
- Компанийн Төлөөлөх удирдах зөвлөлийн 2025 оны төсвийн санал
- Компанийн дүрэмд оруулах өөрчлөлт /Дүрмийн төсөл/
- Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд санал өгөх саналын хуудас
- Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах газрын мэдээлэл
- Хурлаас гарах шийдвэрийн төслүүд
Хувьцаа эзэмшигч нь өөрийн биеэр хуралд оролцох боломжгүй бол “Газар шим үйлдвэр” ХК-ийн байранд (Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, 66/1 66/2 тоот) Новел Инвестмент ҮЦК-н байранд (Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо Их тойруу 49 Өег тулга 201 тоот) урьдчилан саналаа өгч болно. Саналын хуудсыг хүлээн авах сүүлийн хугацаа 2025 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 11.00 цаг байна.
Утас: 75059933 (302), 95953141
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих