Мэдээ, мэдээлэл

"Инновэйшн Инвестмент” ХК цэвэр ашгийнхаа 73.8%-г ногдол ашиг болгон тараана.

Инновэйшн Инвестмент ХК хувьд 2024 онд бизнесийн хувьд нэлээдгүй тэлэлтийг хийж монгол улсын бүх банкны системд ПОС төхөөрөмжөөр дамжуулан QR үүсгэж төлбөр хүлээн авах QPAY системийг амжилттай нэвтрүүлсэн.

Тэр ч утгаараа тус компанийн борлуулалтын орлого өмнө жилийн мөн үеэс 98.2% өсөж 26 тэрбум төгрөгт хүрсэн үзүүлэлттэй гарсан. 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 20 төгрөгийн ногдол ашиг хуваарилсан бол жилийн эцэст мөн адил 20 төгрөг хуваарилах шийдвэр гаргасан нь компанийн тайлант жилийн цэвэр ашгийн 73.8% эзэлж байна.

2023 онд цэвэр ашгийнхаа 70.2%-г ногдол ашиг болгон тарааж байсан бол 2024 онд мөн адил цэвэр ашгийн 70%-с дээш хувийг ногдол ашиг болгон тарааж байгаа нь компани ирээдүйд ч энэ зарчмаараа ногдол ашиг тараах хандлагатай байгааг харуулж байна.

0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих