ЛэндМН ББСБ-ын 2024 оны аудитлагдсан санхүүгийн тайлангаас үзэхэд тус компанийн санхүүгийн үзүүлэлтүүд өсөлт өндөртэй байсан нь харагдаж байна.
ЛэндМН ББСБ нь 2024 оны цэвэр ашгийнхаа 30%-ийг буюу нийт 11 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар болсон ба нэгж хувьцаанд 15 төгрөг ногдохоор шийдвэрлэжээ.
Тус компанийн хувьд 2024 онд дижитал бизнесийн зээлийн тэлэлтээ амжилттай хийсэн бөгөөд өмнө оны мөн үеэс зээлийн багц нь 90% өссөн үзүүлэлттэй байгаа нь компанийн цэвэр ашиг өсөх шалтгаан болсон хэмээн ажиглагдаж байна.
ЛэндМН ББСБ-ын 2024 оны санхүүгийн үзүүлэлтүүдийг өмнө онтой харьцуулахад өндөр өсөлтийг үзүүлжээ.
Эх сурвалж: ЛэндМН ББСБ-ын 2024 оны жилийн эцсийн тойм
Гүүдсек ҮЦК ХХК
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих