Ард Даатгал ХК-ын 2024 оны аудитлагдаагүй санхүүгийн тайлангаас хэд хэдэн чухал үзүүлэлтүүдийг онцолж байна.
Тус компанийн хувьд 2024 онд нийт хөрөнгийн хэмжээ 51 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 16%-иар өссөн байна.
Гэсэн хэдий ч компанийн цэвэр ашиг 37%-иар буурч, 2 тэрбум төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс эрс буурсан үзүүлэлт юм.
Ард Даатгал ХК 2024 онд зах зээлээ тэлэх зорилгоор даатгалын зуучлагчдаар дамжуулан хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлснээр хураамжийн орлого өмнөх оны мөн үеэс 39%-иар өссөн.
Тийм боловч үнийн өсөлттэй холбоотойгоор даатгуулагчдын дундаж нөхөн төлбөрийн хэмжээ өссөн нь цэвэр ашиг буурахад нөлөөлсөн гол шалтгаан болжээ.
Компанийн нийт хөрөнгө өсч байгаа хэдий ч үнийн өсөлт болон нөхөн төлбөрийн хэмжээний нэмэгдэл нь цэвэр ашгийн бууралтад нөлөөлсөн байна.
Эх сурвалж: Ард Даатгал ХК-ийн 2024 оны жилийн эцсийн тойм
Гүүдсек ҮЦК ХХК
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих