“Өндөрхаан” ХК (цаашид “Компани” гэх)-ийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр товлогдсон хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын ирц хүрээгүй тул Компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр болгон хойшлуулсан тул эрхэм хувьцаа эзэмшигч та бүхнийг хуралдаа идэвхтэй оролцохыг гүнээ хүсэж байна.
ХУРАЛ ХУРАЛДУУЛАХ ГАЗАР: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай-2, Сентрал Тауэр, 17 давхарт.
ХУГАЦАА: 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10:00 цагт
ХУВЬЦААТ КОМПАНИЙН ОНООСОН НЭР: “ӨНДӨРХААН” ХК
ХУРЛЫН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
1. Компанийн зарласан энгийн хувьцааны тоог нэмэгдүүлэх тухай;
2.Компанийн өрийг хувьцаагаар солихоор шийдвэрлэж, хаалттай хүрээнд нэмж энгийн хувьцаа гаргах;
3.Сонирхлын зөрчилтэй болон их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрөл олгох тухай;
4. Компанийн өрийг хувьцаагаар солихтой холбогдуулан хаалттай хүрээнд нэмж гаргаж буй энгийн хувьцаанаас тэргүүн ээлжид худалдан авах эрхийг эдлүүлэх эсэх тухай;
5. Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт орсон төслийг батлах.
БҮРТГЭЛИЙН ӨДӨР: 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр.
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ТАНИЛЦАЖ БОЛОХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ:
1. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудас;
2. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын дэг;
3. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолын төсөл, хавсралт;
4. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын материал;
Хувьцаа эзэмшигч та ажлын өдрүүдэд 9:00–18:00 цагийн хооронд дараах мэдээллийн дагуу холбогдон хурлын материал, саналын хуудастай танилцаж, урьдчилан саналаа өгөх боломжтой.
●Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай-2, Сентрал Таур, 17 давхарт.
● Имэйл хаяг: [email protected]
● Утас: 77078181
● Хувьцаа эзэмшигч нь өөрийн биеэр хуралд оролцох боломжгүй бол “Ард Секюритиз” ҮЦК ХХК-д очиж саналын хуудсаар урьдчилан саналаа өгөх эсхүл Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай-2, Сентрал Таур, 17 давхар хаягаар Өндөрхаан ХК-д саналын хуудсыг шуудангаар явуулах боломжтой. Саналын хуудсыг хүлээн авах сүүлийн хугацаа 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 18:00 цаг байна.
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих