Мэдээ, мэдээлэл

“ЭРДЭНЭТ ИНВЕСТ” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХ ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 Санхүүгийн зохицуулах хорооноос өмч хувьчлалын үр дүнд буюу 1992 оноос 2002 оны хооронд үүсгэн байгуулагдсан, өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа зогссон, татан буугдсан хөрөнгө оруулалтын сангийн бүртгэлийг цэгцлэх, цаашид сангийн үлдэгдлийг хэрхэн шийдвэрлэхтэй холбоотойгоор шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

Энэ ажлын хүрээнд “Эрдэнэт Инвест” хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх эзэмшигчдийн хурлыг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10.00 цагт Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл урлагийн цогцолбор (Уурхайчин соёлын ордон)-ын их танхимд танхим, цахим хэлбэрээр зохион байгууллаа.

 

“Эрдэнэт Инвест” хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх эзэмшигчдийн хурлаас  “Эрдэнэт Инвест” хөрөнгө оруулалтын сангийн түр дүрэм, сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн 9 гишүүдийг сонгосон байна.

 

Цаашид тус сантай холбоотой асуудлыг төлөөлөн удирдах зөвлөлд хандаж дараах дугааруудаас лавлаж асууна уу.

Холбоо барих утас: 80674145, 90274145

0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих