"Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 46 дугаар тогтоолоор Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг эчнээ санал хураалтаар явуулахаар шийдвэрлэсэн. Иймд Санхүүгийн зохицуулах хорооны “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журам”-ын 3 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу холбогдох материалыг хавсралтаар болон цахим хэлбэрээр хүргүүлж байна.
Жич: Энэхүү саналын хуудсаар 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 18:00 цаг хүртэлх хугацаанд “Төрийн банк” ХК-ийн цахим хуудас /www.statebank.mn/, өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид хандах, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу 7/1 хаягт байрлах “Төрийн банк” ХК-ийн Төв байрны 1-р давхар, эсхүл өөрт ойрхон байрлах “Төрийн банк” ХК-ийн салбар, нэгжид хандан санал өгөх боломжтой.
Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах огноо, цаг: 2024.10.03-ны өдрөөс 2024.11.01-ны 18:00 цаг хүртэл /Эчнээ санал хураалт/
Бүртгэх өдөр: 2024.10.02-ны өдөр
Хурал зохион байгуулагдах хэлбэр: Эчнээ санал хураалт
Хурлаар хэлэлцэх асуудал: “Төрийн банк” ХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Холбоо барих утас: 75071881
Цахим шуудан: [email protected]
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих